Thursday, March 13, 2014

Уур бухимдлаа эерэгээр тайлах

 
 
Хүмүүс уур бухимдлаа нэг дор эсвэл аажмаар гаргацгаадаг. Уур уцаар гэдэг сэтгэл хөдлөлийн үнэнч хэлбэр. Хэрэв түүнийг гадагш илэрхийлж гаргахгүй бол дотогш буглаж бугшсаар биеийн хаа нэгтээ хуримтлагдаж, ямар нэг өвчин, эмгэг болж хөгждөг.

Шүүлжлэлтэй адил бид нэг зүйл дахин дахин давтагдахад үргэлж уурладаг. Тэгээд уурласан үедээ түүнийгээ илэрхийлж гаргах эрхгүй мэт санаж, нэг гараа нөгөөгөөрөө барьж, уураа цааш “залгиж” орхидог. Энэ нь яваандаа гомдол дургүйцэл, тунирхал бухимдал, шаналал дарамт болж хувирдаг. Ийм болтол хүндрүүлэхгүйн тулд уурласан даруйдаа учрыг нь олж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргах нь маш чухал.

Уур бухимдлын учрыг олох олон эерэг арга замууд бий. Эдгээрийн нэг нь уур хүргэсэн хүнтэйгээ нээлттэй, илэн далангүй ярилцаж, хоригдмол баригдмал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх явдал. Уургаа гаргах аргууд:

  • Та “би чамд уур хүрч байна. Яагаад гэвэл ....” гэж хэлж болно.
  • Толинд харж байгаад нөгөө уурийг чинь хүргэсэн нөхөртэй ярьж байгаа мэт ярих арга. Толинд нүдээ сайн харж яриарай. Хэрэв ингэж чадахгүй бол хамар эсвэл амруугаа харахыг хичээгээрэй. Тэгээд өөрийгөө нөгөө уурыг чинь хүргэж ямар нэг буруу зүйл хийсэн этгээд гэж төсөөлөөрэй. Яг тэр уур хүргэсэн агшинг эргэн санаж, тэр уурыг дахин танд мэдрэгдэхийг зөвшөөр. Тэгээд тэр хүнд яг юунаас болж уурласныгаа хэл. Өөрт төрсөн бүх бүх бухимдлаа гадагш илэрхийлж үзүүл. Та “би чамд маш их уурлаж байна. Яагаад гэвэл чи... тэгсэн учраас би маш их айж байна. Яагаад гэвэл чи ... ингэсэн учраас” гэж хэл. Бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийл. Хэрэв биеэрээ ямар нэг зүйл хиймээр санагдвал дэрээ цохь. Цаанаасаа гарч буй уур, мэдрэмжийг иймэрхүү байдлаар илэрхийлэхээс бүү ай. Та өмнө нь хангалттай удаан хугацаанд уур бухимдлаа тэвчин барьж, нэрж дарсаар ирсэн шүү дээ. Айж ичээд, гэмшиж шаналаад байх хэрэггүй. Мэдрэмж гэдэг үйлдэлд хэлбэржсэн бодлууд шүү дээ. Тэд ямар нэг зорилгод чиглэгддэг ч тэр мэдрэмжийг оюун тархи болоод биенээсээ чөлөөлж гаргах үед, оюун санаанд тань сул зай гарч, тэнд илүү өгөөжтэй, эерэг зүйл бий болох орон зай үүснэ.

Эх сурвалж: Луиз Л.Хэй “Танд тэнгэрлэг их хүч бий”, УБ., 2007 он

No comments:

Post a Comment