"Амжилт
олохыг хүсдэг бол татгалзаж сур" гэсэн уриа нь ажил хэрэгч хүмүүсийн
хэллэг болжээ. Гэвч сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ уриаг 100 хувь
баримталдаг хүн цөөн гэнэ.
Амьдралд өөрийн гэсэн байр сууриа олоход
тань юу саад болдог вэ? Та ялагч уу, ялагдагч уу? Үүнийг мэдхэд тань
манай сонжоо тус болно.
1. Та удтал хойшлуулсан ажлаа дуусгахаар ажлын дараа үлджээ. Гэнэт утас дуугарч танд үзвэрийн урилга ирвэл?
а. Уучлалт гуйгаад ажлаа хийнэ
б. Саналыг хүлээж авна
в. Таны хувьд ажил ямагт нэгдүгээрт байдаг тул татгалзана.
2. Айлд зочлох, бичиг баримтаа цэгцлэх хоёрын алийг нь сонгох вэ?
а. "Цагийн юмыг цагт нь"
б. Ажил хаашаа ч зугтчихгүй
в. Бичиг баримт цэгцгүй байх нь тийм ч муу зүйл биш
3. Танд маш чухал хэрнээ биелүүлэхэд хэцүү ажил санал болговол?
а. Ямар ч асуудалгүй. Даргын өгсөн даалгав¬рыг биелүүлнэ
б. Ажилтай гээд явж одно
в. Бултах арга хайх боловч, аргагүйн эрхэнд хийнэ
4. Ажил хэрэгч хүмүүст хувцаслалт чухал уу?
а. Маш чухал
б. Сайхан хувцасласан хүн эргэн тойрныхондоо таатай сэтгэгдэл төрүүлдэг ч миний хувьд гадаад байдал чухал биш
в. Сайхан хувцас ажилд маань хэрэгтэй. Хэрвээ би муухай хувцаславал хэн ч надтай хамтарч ажиллахыг хүсэхгүй
5. Найзуудтайгаа уулзах үед нэг л мэдэхэд цаг өнгөрчихсөн байдаг. Энэ нь таныг баярлуулдаг уу, эсвэл бухимдуулдаг уу?
а. Найзтай байна гэдэг гайхамшигтай зүйл. Тэдний тусламжтай би ажлаа амжуулдаг
б. Хүнд хэцүү үед надад сэтгэлийн дэм өгдөг
в. Тэдэнтэй зөвлөлдөж бас тэдэнд тусалдаг.
6. Та гэр бүлдээ цаг зав гаргадаг уу? Оройтхоор бол тэдэнд утасдаж хэлдэг үү?
а. Надад ярих зав гардаггүй
б. Боломж гарвал ярьдаг. Гэхдээ бага зэрэг оройтход асуудал гардаггүй
в. Заавал ярьдаг
7. Та хувийн амьдралдаа хэр анхаарал тавьдаг вэ?
а. Гэр бүл бол миний амьдрал. Ажил бол мөнгөтэй болох хэрэгсэл
б. Хааяа хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөх сайхан ч ажлаа мартаж болохгүй
в. Бүх л амьдралаа гэртээ өнгөрөөх нь утгагүй. Миний хувьд ажил илүү чухал
8. Та амралтын өдрүүдэд ажил бодохгүйгээр амарч чаддаг уу?
а. Хэрэв ажилтай холбоотой чухал асуудал гарсан бол бодохгүй байж чаддаггүй
б. Амарч байхдаа юу ч бодолгүй, гэр бүлдээ цаг зав гаргадаг
в. Сүүлд хэзээ амарсанаа ч санахгүй байна
Одоо оноонуудаа хооронд нь нэмээд хариугаа үзнэ үү
1. А-5, Б-3, В-10 2. А-10, Б-5, В-3
3. А-10, Б-3, В-5 4. А-3, Б-5, В-10
5. А-10, Б-5, В-3 6. А-10, Б-5, В-3
7. А-3, Б-5, В-10 8. А-5, Б-3, В-10
60-аас дээш оноо:
Та
маш авьяастай нэгэн. Тань шиг ажил хэрэгч хүнийг хаанаас ч олохгүй.
Ажил таны хувьд үргэлж нэгдүгээрт байдаг. Одоо амрах болоогүй юу?
35-60 оноо:
Та
өөрийн гэсэн үзэл бодолтой хүн юм. Гэр бүлдээ анхаарал халамжтай боловч
ажлаа зөнд нь орхилгүй бүхнийг өөрөө хийж, хяналт тавьж байдаг. Ажил
тань таны цорын ганц зорилго болоогүй нь сайн хэрэг. Энэ эрчээрээ ажлаа
ч, гэр бүлээ ч бүү март. Аль алийг нь хослуулж чадвал бүх зүйл сайхан
болно.
35-аас доош оноо:
Та хэтэрхий хөнгөн хуумгай хүн юм.
Зугаа цэнгэлд авталгүй, өөрийн гэсэн зорилготой бай. Хүнийхээ хувьд сайн
боловч ажлаа умартаж болохгүй. Тиймээс аливаад ул суурьтай хандаж сур.
No comments:
Post a Comment