Хүн
аливаа зүйл өөрийнхөөр нь болохгүй болохоор л уурлаж байгаа юм. Гэтэл
бүх зүйлийг өөрийн сэтгэлдээ нийцүүлнэ гэж байхгүй бөгөөд байх боломж ч
үгүй билээ. Тиймээс зовлонт орчлонд проблем барагдана гэж үгүй. Өөрийн
хөлийн улны эв туханд нийцүүлж дэлхийг үхрийн арьсаар ширнэ гэвэл тэр
арьс хаанаас олдох билээ. Олдсон ч гэсэн хүмүүний нас хүрэхгүй. Харин
өөрийн хөлийн улаа үхрийн арьсаар ширэлчихвэл дэлхийг үхрийн арьсаар
ширэлсэнтэй ялгаа юу байхав гэдэг. Тэгэхээр бид өөрсдийгөө өөрчлөх
хэрэгтэй бөгөөд өөрийн сэтгэлээ засаж чадвал гадаад ямар ч асуудал
проблем гарсан түүнд уурлаж, ундуйцахгүй байх бүрэн боломжтой юм.
Ямар нэгэн хүн таньд хорлол үзүүллээ гэж бодоход урд насандаа би энэ хүнд муу үйл хийсэн байна түүний үйлийн эрхээр би үүнийг амсаж байна. Одоо үүгээр миний урд хийсэн муу үйл барагдаг гэж бас бодож уурлахгүй өнгөрөөж болох юм. Хэрэв тэгж бодохгүй эсрэгээрээ нөгөө хүндээ уурлаад улам урд насны үйлээ арвитгаж байгаа болохоор өс хонзон санах биш харин ч асрал нигүүлсэл тэвчээрийг бясалгаж чадвал сайн болой. Нэг ёсондоо тэвчээрийн багшаа болгож байгаа хэрэг юм. Энэ мэтэчлэн ямар нэгэн муу зүйл боллоо гэхэд түүнд ундуйцах биш харин түүнийг хэрхэн өөрт ашигтай тал болгон хувиргах энэ мэт олон жишээ байдаг.
Залруулж болох тохиол аваас уурлаж ундууцахын хэрэг юун!
Залруулж болошгүй тавилан бол уурлаж ундууцаад ч нэмэр юун! Гэж нэгэн алдарт лам болох шантидэвэ хэлсэн байдаг.
Жижиг зүйл дээр сэтгэлийн амгалан байдлаа алдах нь харамсалтай хэрэг бус уу. Жишээлбэл санаандгүй дүү аяга хагаллаа гэж бодоход түүнд уурлах утгагүй юм. Учир нь миний сэтгэлийн амар амгалан аяганаас илүү үнэтэй шүү дэ. За тэгээд уурын тухай товчхондоо ийм буй. Ном сударт бүүр ч дэлгэрэнгүй байдаг бөгөөд Бурханы шашны 84,000 номын 21000 нь уурын талаар айлдсан байдаг.

No comments:
Post a Comment