Thursday, March 20, 2014

Хөвгүүдээ наашаа суугаарай!!!

Охин яаж найрах вэ?

Охид гэдэг оньсого л гэсэн vг. Гэхдээ тvлхvvрийг нь олчихвол хvрч боломгvй зvйл бас биш. Харин тэр тvлхvvрийг олох аргыг хөвгvvддээ сонирхуулъя. Урьдчилан төлөвлөх: Төлөвлөгөө хамгийн чухал нь. Юу хэлэхээ ч мэдэхгvй байвал оролдлого чинь эхний алхамаасаа л сvйрнэ гэсэн vг. Тvvнд бvтэлгvй тэнэг шиг харагдахгvйн тулд бvхнийг урьдаас төлөвлө. Тvvний сонирхдог зvйлс, онцлог гээд л бvгдийг жагсааж бичсэн ч болох шvv дээ.

1. Өөртөө итгэлтэй байх:


 Өөртөө бат итгэлтэй бай. Ямар ч охин өөртөө итгэлтэй хөвгvvнд татагддаг юм. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байдал, дээрэлхvv бардам занг ялгаж зааглах нь чухал. Охидыг болон тэдний vзэл бодлыг ямагт хvндэтгээрэй.


2. Өөрийгөө илэрхийлэх:

Тvvнд таалагддаг /бага ч болов/ эсэхээ мэдсэн бол өөрийнхөө сэтгэлийг илэрхийлээрэй. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ. Охид зөнгөөрөө хуурамч байдал, жинхэнэ сэтгэлийг ялгадаг тул vнэн төрхөө нуух хэрэггvй. Дотносох тусам бодол чинь эргэж, бvхнийг дуусгах хvсэлтэй байвал эелдгээр энэ бvхнийг тайлбарлаарай. Хайртай, хайргvй, хайртай... Тvvнийг харах бvрт зvрх чинь хvчтэй дэлсч, "Би тvvнд таалагддаг болов уу?" гэх бодол сэтгэлийг чинь эзэмддэг юм биш биз. Толгой гашилгасан ээдрээтэй бодлыг гурван шинжээр эмхэлье. Хамгийн гол нь эдгээр vйлдлийг санаатай, эсвэл санамсаргvй хийснийг мэдэж чадвал хариуг нь хялбархан гаргаж дөнгөнө.

3. Сандарч байвал:

Охид таалагдсан хөвгvvнийхээ дэргэд байхдаа ичиж биеэ барьдаг. Энэ нь vсээ оролдох, шидэх зэргээр ч илэрч мэдэх юм. Чамд таалагдах гэж л тэр шvv дээ. Энэ vед нvд рvv нь эгцлэн хараарай. Хэрэв тэр ичингvйрэн харц буруулж, эсвэл нvvр нь улайж байвал энэ нь сайны дохио. Түүнээс гадна хэрэв чи тvvнд таалагддаг бол тэр хэлсэн vг бvрийг чинь анхааран сонсох болно. Тиймээс тандалтаа бэхжvvлэхийн тулд хэдэн өдрийн өмнөх яриагаа эргэн сөхөөрэй. Тэнэг онигоо байсан ч тэр бvгдийг санах болно.


4. Чам руу анхаарлаа хандуулбал:

Тvvний санааг мэдэх бас нэгэн арга. Тэр яриа бvртээ чам руу харж, эсвэл чамайг ярьж эхлэх vед анхааран чагнаж байх вий. Мэдээж энэ нь чамд сэтгэлтэйн шинж. Охид хэн нэгний анхаарлыг татахын тулд биед нь ойртож, эсвэл хvрдэг. Тvvний зөөлөн шvргэлтийг анзааралгvй өнгөрөөх вий. Хянамгай байгаарай.
Ингээд юутай ч нэг гишүүнийхээ хүсэлт биелүүллээ.
Та энэ аргийг дэс дараатай хийвэл май гээд бугуйлаа шидлээ гэсэн үг тэр охин чин чиний бугуйнд амархаан орно.
Хамгийн гол асуудал юу бэ? гэвэл
Чи түүнтэй яг би гэж хэн юм бэ? гэж таниулах хэрэгтэй.
Зөвхөн өөрийнхөөрөө бас чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй хэзээч түүнийгээ
гомдоож болохгүй. Чамтай хамт байхдаа ямар байдгийн асуугаарай.
Тэр чамтай хамт байхдаа аз жаргалтай хөгжилтэй байдаг гэх юм бол.
Тэр яалтачгүй чамд сэтгэлтэй чамайг ямар ч байсан боддог.

2 дугаарт:

1. Хэрэв охид өөрөөс чинь “ Би хөөрхөн байна уу?” гэж асуувал мөрөө хавчаад “Хааяа бүр ч хөөрхөн болдог” гэж хэл. Ингэж хэлэхэд охид хөл нь газар хүрэхгүй баярладаг.

2. Гараас нь бүү хөтөл. Харин тэр гараас чинь барьвал хашгиртал нь гарыг нь чанга атга.

3. Охидыг хааяа цочоож бай. Ингэснээр тэдэнд хэл амаа хурцлах боломж гарч ирнэ.

4. Шөнө дунд утасдаад “ Унтаж байна уу?” гэж асуу. Өглөө болтол энэ маягаар 4-5 удаа залгавал тэр өөрт нь анхаарал тавьж байгааг анзаарна.

5. Хэрэв найз охин чинь уйтгарлавал өөрийнх нь буруу гэж хэл. Ингэвэл тэр сэргээд ирнэ. Охидод заримдаа ийм сэргэлт хэрэгтэй байдаг.

6. Өөр охинтой ярилцаж буйг найз охин чинь ажиглаж байна уу анзаар. Заримдаа охидын хардалт эгдүүтэй байдаг. Гэхдээ хэтрүүлчихвэл дайн болж ч мэднэ.

7. Түүнээс хамт хоолонд орохыг гуйж  паркад дагуулж оч. Харин худлаа ярьсныг чинь мэдээд урам нь хугарвал өвөрмөц ресторанд жинхэнээсээ дагуулж аваачаарай.  Харин уйлах юм уу, яагаад ингэсэн юм бэ гэж асуувал “Яагаад гэвэл би ингэж чадна” гэж хэл.

8. Найзууддаа түүнийг танилцуулах хоч өг. Охид хачин зүйлд дуртай байдгийг бүү март.

9. Найз охинтойгоо уулзахдаа чихэнд нь шивнэж, үсээр нь оролд.

10. Даарсан үед нь гарыг нь дулаацуулж, хүрмээ өгч бай.  Харин о та өөрөө даарч магадгүй шүү. 

11. Түүнийг үдэшлэгт дагуулж яв. Тэр дөнгөж очмогцоо л угаалгын өрөө рүү явна. Тэд дандаа тэгдэг. Гарсных нь дараа та ч бас гараад яв. Харин үдэшлэг дуусах үед буцаж ирээд бүх л оройжин өөрийг нь хайснаа хэл.

12. Охидыг инээлгэж байх маш чухал гэдгийг бүү март.

13. Мөрийг чинь түшээд унтаж байгааг нь сайн ажигла. Харин бөх унтсаных нь дараа чихэн дээр нь хашгирч  сэрээ. Тэр энэ өдрийг хэзээ ч мартахгүй.

14. Түүнийг санадаг гэдгээ хэзээ ч битгий харуул. Энэ нь түүний өөртөө итгэх итгэлийг төрүүлнэ.

15. Түүний гэрт нь очих бүрдээ гутал, ээмэг, оймс зэргээс нь өрөөснийг нь хулгайл. Энэ нь түүнийг галзууруулах дөхнө.

16. Хамт хоолонд ороод захиалга өгөх үед нь “Тэр өлсөөгүй байгаа” гэж хэл. Түүний царай яаж хувирахыг хармааргүй байна гэж үү?

17. Түүнд хөлстэй цамцаа өг. Эр хүний хөлсний үнэр тэдэнд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.

18. Бороотой өдөр түүн рүү залгаад “Уйлахаа боль” гэж хэл. Мэдээж тэр “Уйлаагүй байна” гэж хэлнэ. Хэдэн хормын дараа дахин залгаад “Хонгор минь, уйлахаа боль л доо” гэж хэлээд түүнтэй уулзахаар оч. Энэ бол бороотой өдрийн романс.

19. Төрсөн өдрийг нь бүү март. Гэхдээ юу ч авч өгөх хэрэггүй. Материаллаг зүйлс чухал биш гэдгийг түүнд ойлгуул. Хамгийн чухал зүйл бол мэдээж нэг нэгнээ жаргалтай байлгах.  Аз жаргал бол өгч болох хамгийн сайхан бэлэг.

20. Хэрэв тэр таныг утсаар ярихгүй байна гэж уурлавал дараа заавал залгана гэж амла. Мэдээж тэр утсаар ярихыг чинь хүлээх болно.

No comments:

Post a Comment