Thursday, March 13, 2014

Бусадтай өөрийгөө бүү харьцуул! Та онцгой!

“Өөрөөрөө бай. Бусад бүх дүр эзэнтэй!” – Oscar Wilde
 
Энэ дэлхий дээр байгаа 7 тэрбум хүн дотор яг тань шиг хүн байхгүй.
Та ганцхан!
Та давтагдашгүй!
Бусадтай өөрийгөө бүү харьцуул!
Бусад бол БУСАД!
Та бол ТА!
Өнөө үед хаа сайгүй л  баян чинээлэг яваа хүмүүс болон оддын амьдралыг ярьж, бичиж, тэдний амьдралд “юу болж байна”,  тэд “юу хийж байна”,  ”юу эдлэж хэрэглэж байна”, “юу идэж ууж байна”,  гээд л радио телевизээр цацаж, сонин сэтгүүлд янз янзаар бичдэг.
Ихэнх хүмүүс тэр бүгдийг үзэж, уншиж, сонсоод өөрсдийнхөө амьдралтай харьцуулдаг. Бас дагаж дуурайхыг хичээдэг.
Бусадтай өөрийгөө бүү харьцуул! Та онцгой!

Өөрийгөө бусадтай харьцуулснаар:
1)   Хэзээ ч баяртай, сэтгэл хангалуун байж чаддаггүй. Яагаад гэвэл харьцуулж байгаа тэр  хүн шигээ хэзээ ч болж чаддаггүй.
2)   Үргэлж уур бухимдалтай байдаг. Уур бухимдалтай байгаа хүн хэзээ ч өөрөөрөө байж чаддаггүй.
3)   Алхам тутамдаа өөрийн үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, өөрийн үнэлэмжийг бууруулдаг.
Тиймээс хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж, өөрийгөө тийм хүн болгох гэж зүтгэхийн оронд өөрөөрөө байх нь илүү амархан.
Өөрөөрөө байх нь илүү амархан.
Санаж яв:  Хэн нэгэн болохыг хичээвэл хэн ч биш болно.
 
Өөрөөрөө байж чаддаггүй 2 шалтгаан
  1. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөгүй
  2. Өөрийгөө таньж мэдээгүй
Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Зарим хүмүүс өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэд гадаад төрхөндөө, бие галбиртаа, өөрийн зарим нэг зан чанарууд г.м.-д дургүй байдаг.
Өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн тулд:
- Хүн бүр төгс төгөлдөр биш гэдгийг мэдснээр өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг.
-Өөрийгөө бусаддтай бүү харьцуул.
-Бодол санаагаа эерэг зүйл рүү хандуулж сурах.
Үүний тулд өдөр бүр өөрийнхөө давуу чанаруудыг өөртөө сануулж, “Амжилтын Тарни“-ийг өдөр бүр давтан хэлж байх хэрэгтэй.
Өөрийгөө таньж мэдэхийн тулд  өөртэйгээ харьцах цагийг үргэлж гаргаж байх.
Жишээ:  Хоёр найз бие биенийгээ сайн таньж мэдэхийн тулд хамтдаа өнгөрөөх болон хоорондоо харьцах цагийг аль болох их гаргах хэрэгтэй байдагтай яг ижилхэн, өөртэйгээ харьцах цагийг аль болох олон удаа гаргах  хэрэгтэй.
Өөртэйгээ цагийг өнгөрөөж байх үедээ өөрөөсөө доорх асуултуудыг асуу.
Миний давуу чанар юу вэ?
Зөвхөн надад байдаг давуу чанар юу вэ?
Би яагаад бусдаас онцгой вэ?
Миний аль зан чанарууд  намайг  “БИ”  болгож байна вэ?

Зарим хүмүүс “Өөрөөрөө байгаад байвал өсөж хөгжихгүй. Өөрийгөө байнга өөрчилж, өсөн хөгжих хэрэгтэй” гэж хэлдэг.  ”Өөрийгөө өөрчилснөөр амжилтанд хүрнэ, агуу хүн болно, гэгээрнэ” гэдэг.
- Өөрийгөө өөрчлөнө гэдэг нь өөрийгөө таньж мэдэхийг хэлж байгаа юм.
- Өөрийгөө өөрчлөнө гэдэг нь өөрийгөө олж авахыг хэлж байгаа юм.
Өөрийгөө таньж мэдснээр амжилтанд хүрдэг, агуу хүн болдог, гэгээрдэг.
Өөрийгөө таньж мэдэх нь хязгааргүй, тийм ч учраас өөрийгөө өөрчилж, хөгжүүлэхэд хязгаар гэж үгүй.
Өөөрөөрөө бай!
Та ганцхан!
Та онцгой!
Та давтагдашгүй!
Танд ямар мөрөөдөл байна түүнийхээ араас яв!
Та юу хийх бодолтой түүнийгээ хий!
Танд байгаа онцгой чадварууд Монгол улсад минь хэрэгтэй!
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өөрөөрөө байхыг сонгож байна!
Би өөрийгөө бахархалтайгаар хүлээн зөвшөөрч байна!
Би өөрийгөө таньж мэдэх цагийг өдөр бүр гаргаж чаддаг!


No comments:

Post a Comment