Tuesday, May 6, 2014

Өөртөө итгэх итгэл


 

Хүмүүс бид анх төрөөд хаана хэрхэн өсч хүмүүжснээсээ хамаараад өөр хоорондоо харилцан адилгүй. Өндөр, нам, өргөн, нарийн, хар, шар, шударга, зальтай гэх мэт. Зарим нэг нь нээлттэй, чөлөөтэй байхад нөгөө хэсэг нь ичимхий ч юмуу хаалттай, дуу цөөтэй, нууцлагдмал магадгүй “доожоогүй” ч гэж хэлүүлэхээр хүмүүс.

Thursday, May 1, 2014

Таны нүүр царай юу хэлнэ вэ?


 
Та тольдохдоо нүүр царайнаасаа юу олж хардаг вэ. Үзэсгэлэнтэй, хацар гоо царай, эсвэл жаахан ядарч гундсан арьс уу. Гэхдээ энэ бол одоо өгүүлэх сэдэв биш. Бид танд нүүрээ тольдохдоо зөвхөн гоо сайхнаа шинжих биш харин эрүүл мэнддээ бяцхан ч атугай шинжилгээ хийж байхад тустай зөвлөгөө өгье.
Хятадын уламжлалт анагаах ухаанд хүний нүүр царайг эрүүл мэндийн толь гэж үздэг. Таны нүүрний хэсэг бүхэн биеийн чинь тодорхой нэг хэсгийг илтгэж байдаг аж. Ингэхдээ хүний нүүрийг дух, хамар, эрүү, баруун болон зүүн хацар гэж хуваадаг байна. Энэ таван хэсэг нь гал, шороо, ус, төмөр, мод гэсэн таван зүйлийг төлөөлж, таны дотор эрхтэн, биед тань юу болоод байгааг хэлж өгнө.

Excel программ дээр график байгуулах




Thursday, March 20, 2014

Хөвгүүдээ наашаа суугаарай!!!

Охин яаж найрах вэ?

Охид гэдэг оньсого л гэсэн vг. Гэхдээ тvлхvvрийг нь олчихвол хvрч боломгvй зvйл бас биш. Харин тэр тvлхvvрийг олох аргыг хөвгvvддээ сонирхуулъя. Урьдчилан төлөвлөх: Төлөвлөгөө хамгийн чухал нь. Юу хэлэхээ ч мэдэхгvй байвал оролдлого чинь эхний алхамаасаа л сvйрнэ гэсэн vг. Тvvнд бvтэлгvй тэнэг шиг харагдахгvйн тулд бvхнийг урьдаас төлөвлө. Тvvний сонирхдог зvйлс, онцлог гээд л бvгдийг жагсааж бичсэн ч болох шvv дээ.

Гараар шинжих нь


Хуруугаар чинь таныг шинжие 
Хүний ааш занг тодорхойлох олон арга байдаг аж. Бичгийн хэлбэр чинь таныг ямар хүн болохыг бусдад мэдээлдэг байхад гар хурууны хэлбэрээр ч таныг шинжиж болно.

1. Гоё нарийнхан хуруутай гар. Маш ховорхон тохиолддог. Тэд нэг шийдвэл аливаа зүйлд тууштай хандаж чаддаг. Гэм нь жаахан гомдомтгой. Бас огцом дүрсхийн уурладаг боловч амархан тайвширдаг. Хүүхэд шиг мөрөөдөмтгий. Өөрийгөө бусдад үнэлүүлж чаддаг, ёс журамтай хүн.
2. Бүдүүн өргөн хуруутай том гар. Хурууны үзүүр нь өргөн бол нэг загварт баригдалгүй чөлөөтэй сэтгэдэг хүмүүс. Ажил хэрэгч чанар нь тэдний давуу тал. Манлайлагч байх дуртай. Аливаа зүйлийн санаачлагыг гартаа авахыг хүсдэг. Гэм нь хэрүүлч талдаа.

Бичгийн хэвээр шинжихүй /Сонжоо/

Бичгийн хэв өмнөх зуунуудад олон хvний сонирхлыг татаж, нэг vе бvр "мода" болоод байсан. Зан төрх, бичгийн хэв хоёрын хоорондын харилцаа холбоог илрvvлж мэдэх гэсэн оролдлогыг хvн төрөлхтөн өнөөдрийг хvртэл орхиогvй байна. Тэгэхээр танд чөлөөт цагаараа хvний бичгийн хэвийг хараад зан аашийн тухай онош тавихад зориулсан бяцхан зөвлөгөө хүргэе. Энэ аргачлалаар эхлээд ойр дотныхоо хvмvvсийг сонирхож vзвэл зvгээр. Дараа нь танихгvй хvнийг судалбал илvv дөхөм.

Thursday, March 13, 2014

Та ялагч уу? эсвэл ялагдагч уу?

Picture
"Амжилт олохыг хүсдэг бол татгалзаж сур" гэсэн уриа нь ажил хэрэгч хүмүүсийн хэллэг болжээ. Гэвч сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ уриаг 100 хувь баримталдаг хүн цөөн гэнэ.
Амьдралд өөрийн гэсэн байр сууриа олоход тань юу саад болдог вэ? Та ялагч уу, ялагдагч уу? Үүнийг мэдхэд тань манай сонжоо тус болно.
1. Та удтал хойшлуулсан ажлаа дуусгахаар ажлын дараа үлджээ. Гэнэт утас дуугарч танд үзвэрийн урилга ирвэл?
а. Уучлалт гуйгаад ажлаа хийнэ        
б. Саналыг хүлээж авна
в. Таны хувьд ажил ямагт нэгдүгээрт байдаг тул татгалзана.